Б.Энхбаяр: ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарыг ХБ-ны хэрэгт дуудаж, байцаана

Б.Энхбаяр: ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарыг ХБ-ны хэрэгт дуудаж, байцаана

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдав. 

Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хяналт шалгалтын ажилд саад учруулж буй зарим байгууллага, албан тушаалтныг дуудаж байцаана" гэдгийг тодотголоо. Энэ талаар тэрбээр "Хөгжлийн банкнаас зээл авахдаа МоАХ-ны газрыг барьцаалахад гарын үсэг зурсан гэгдэж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан, БХБ-ын сайд асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний зөвлөх Г.Аюулгүй нарыг дуудаж байцаах нь зүйтэй" гэлээ.

Мөн түр хорооноос Хөгжлийн банкны зээлтэй холбоотой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын 166 хүнийг гэрчээр дуудаж мэдээлэл авах аж.