Л.Мөнхбаатар: Авлига, хахууль авсан хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын ял наймаалцдагийг болиулж, хорих ял ногдуулдаг болгоно

Л.Мөнхбаатар: Авлига, хахууль авсан хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын ял наймаалцдагийг болиулж, хорих ял ногдуулдаг болгоно

Өнөөдөр /2022.12.12/ УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, “Өнөөдөр бүлгийн хуралдаанаар эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Гурав дахь өдөр хууль зүй байнгын хороо, нэгдсэн чуулганаар яаралтай хэлэлцэнэ гэсэн шийдэлд хүрсэн. Энэ хуулиар ямар асуудлууд хөндөж байгаа вэ гэхээр авлигын эсрэг тухай хууль байгаа юм. Энэ зүйлийн ял шийтгэлийг чангатгах чиглэлтэй төсөл байгаа. Нэгдүгээрт, авилгийн хэргээр шийдэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй байх тухай хуулийг оруулж байгаа. Хоёрдугаарт, 22.1 гэдэг зүйл яриад байгаа. Энэ дээр хэд хэдэн зүйлийг нэмж хөндөх шаардлагатай. 22.1 нь эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой албан тушаалтны хэрэг байгаа. 22.4 нь болохоор авлига өгөх авахтай холбоотой. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих 22.10, 22.11 заалтууд байна. Эдгээрийг нийтэд нь бүгдийг хөндөж авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Хялбаршуулсан журмаар гараад байна гэсэн асуудал хөндөөд байгаа. Энэ дээр бид эрүүгийн тухай хуулийг өөрчлөх шаардлага тавьж байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар 22.1 дээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн хувьд бол 5 сая 400 мянгаас 27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээтэй мөнгөөр торгох ийм зүйл заалт байгаа. Энэ дотроо зорчих эрхийг нь 5 жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсвэл 1-5 жил хорих ял оногдуулна гэж байгаа. Бид үүнийг зорчих эрх хязгаарлах ялыг хасаад их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулдаг ингэж чангатгахаар хэлэлцэж байна. Хуучин 40 сая төгрөг өгөөд гараад ирдэг асуудлыг хахууль өгөх гэмт хэрэг, мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хоёул нь дээр нь чангаруулсан байдлаар хэлэлцье. Нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь 2-8 жил хүртэлх хугацаагаар хасаад 2-8 жил хорих ял оногдуулах ийм өөрчлөлтийг оруулахаар зорьж байна" гэв.