Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг эрсдэлд оруулсан есөн албан тушаалтан, нэг сумын Засаг даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн

Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг эрсдэлд оруулсан есөн албан тушаалтан, нэг сумын Засаг даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн

Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "Компанийн борлуулалт, гэрээнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, “Эрдэнэс Тавантолгой" компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 40 гаруй хоног ажиллаж байна. Санхүүгийн зөрчил их байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг эрсдэлд оруулсан хэлцлүүд хийсэн, эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгэсэн есөн албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар хүсэлтээ өгч, шалгуулж байна. Мөн зургаан ААН-тэй холбоотой хэргийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн. Нэг сумын Засаг даргыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн лицензтэй талбайд газрын зөвшөөрөл өгсөн асуудлаар АТГ-т шалгуулахаар өгсөн” гэсэн мэдээллийг өглөө.