Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон хүмүүсийн нэрсийг холбогдох албаныхан нь өөрсдөө өгнө

Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон хүмүүсийн нэрсийг холбогдох албаныхан нь өөрсдөө өгнө

Нүүрсний гэх гэмт хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өнөөдөр зарлана гэдгээ жагсагчдад амласан билээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Би жагсагчидтай уулзсан эхний өдрөөсөө хойш хэлсэн. Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хүрээнд хэргийн талаар болон хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн талаар тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын талаар өгнө гэсэн ийм зарчим баримтална.

Холбогдох байгууллагууд өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн албаар дамжуулж өөрийнхөө байранд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэргийн талаар болон хэрэгт холбогдон шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгнө гэсэн байр суурийг хэлсэн.

АТГ-аас цагдаагийн байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа. Энэ хүрээндээ өөрсдийнхөө байранд мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Би гадаа шаардлага тавиад байгаа хүмүүст санаа зовниж байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс өнөөдөр нэг хариу сонсчих байх гэсэн байр суурьтай байна. ХЗДХ-ийн яамнаас энэ жагсаал цуглааны үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нэг л үндсэн зарчим дээр явагдаж байгаа. Энэ бол дандаа хүний эрх. Хүний эрхэнд огт халдахгүй, тэдний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхэнд ямагт хүндэтгэлтэй хандана, хүч хэрэглэхгүй, жагсаал цуглааныг албадан тараахгүй ийм байр суурин дээр байнга зогсож байгаа” гэжээ.