Х.Баттулга, А.Гансүх нар нүүрсний оффтейк гэрээг байгуулж, төмөр замын бүтээн байгуулалт хийх санаачилгыг гаргасан гэв

Х.Баттулга, А.Гансүх нар нүүрсний оффтейк гэрээг байгуулж, төмөр замын бүтээн байгуулалт хийх санаачилгыг гаргасан гэв

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нүүрсний оффтейк гэрээг байгуулж, төмөр замын бүтээн байгуулалт хийх санаачилгыг гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар "ҮАБЗ-ийг Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн тэргүүн тэргүүлдэг. Хэлэлцэх асуудлыг оруулах эрхтэй субьект нь төрийн тэргүүн байдаг гэсэн үг. Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар өнгөрсөн хугацаанд А.Гансүх гэдэг хүн ажиллаж байсан. Экс төрийн тэргүүн Х.Баттулга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нар нь 2008 оноос эхлэн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон бусад чиглэлийн төмөр замтай холбоотой асуудлыг үе үеийн УИХ, Засгийн газар дээр асуудлыг дэвшүүлж, 14-15 жил холбогдож ирсэн. Энэ утгаараа нүүрсний оффтейк гэрээг байгуулж, төмөр замын бүтээн байгуулалт хийх санаачилгыг гаргаж ирсэн" гэдгийг тодотголоо.