АТГ-ын мэдээллийн дараа Х.Нямбаатар сайд жагсагчидтай уулзахаар болжээ

АТГ-ын мэдээллийн дараа Х.Нямбаатар сайд жагсагчидтай уулзахаар болжээ

Дөнгөж сая АТГ-аас мэдээлэл хийж, “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй 17 хүний нэрсийг зарласан. Тухайлбал, тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын зарим гишүүдийн нэрсийг дурдсан юм.

Харин үүний өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг нэрийг би зарлахгүй, харин хуулийн байгууллага өөрсдөө зарлах ёстой” гэсэн утгатай мэдээллийг хийсэн юм. Тэгвэл АТГ-ын дээрх мэдээллийн дараа ХЗДХ-ийн Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд 10 дахь өдрөө жагсаж буй иргэдтэй гарч уулзахаар болжээ.