Ш.Раднаасэд гишүүн нүүрсний хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдэж, "Өөр юм олдоогүй юм байх даа" гэх тайлбарыг хийлээ

Ш.Раднаасэд гишүүн нүүрсний хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдэж, "Өөр юм олдоогүй юм байх даа" гэх тайлбарыг хийлээ

АТГ-аас өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийж, “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан. 

Тодруулбал, “Нүүрсний” гэх хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, Эрхт монгол группийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан А.Ариунболд, Б.Ганхуяг нарыг “шууд шалгах үндэслэлтэй” гэж үзэн шалгаж байна гэж мэдээлсэн. 

Тэгвэл хуулийн байгууллагаас нэрлэсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрсний хэрэгт холбоогүй гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр энэ талаар "Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биздээ" гэжээ.