Х.Баттулга, С.Эрдэнэ нарын "хуурамч" гэх хүсэлтийг УДШ өнөөдөр хэлэлцэх бол, ҮБХ-ны гишүүд нь "бие даан" хуралдаж АН-ын даргаа сонгохоор болжээ

Х.Баттулга, С.Эрдэнэ нарын "хуурамч" гэх хүсэлтийг УДШ өнөөдөр хэлэлцэх бол, ҮБХ-ны гишүүд нь "бие даан" хуралдаж АН-ын даргаа сонгохоор болжээ

Өнөөдөр /2022.12.14/ Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Б.Мөнхбаярыг АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны даргаар бүртгүүлэх Х.Баттулга болон С.Эрдэнэ нарын хүсэлтийг хэлэлцэнэ.

Харин Б.Мөнхбаярыг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саяхан хорьсон. Мөн С.Эрдэнэ “Б.Мөнхбаярыг АН-ын ҮБХ-ны даргаар бүртгэхэд татгалзах зүйлгүй” гэх бичгийг “хуурамч”-аар үйлдэн УДШ-аа явуулсан байна гэж мэдэгдсэн. Иймд С.Эрдэнийг бусдаас мөнгө авч Х.Баттулгын хүн болох Б.Мөнхбаяраас татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийж өгөөд тэр нь баригдах болохоор “хуурамч бичиг” гэж мэдэгдэж байж болзошгүй гэж зарим иргэд хардаж буй аж.

Б.Мөнхбаярыг ҮБХ-ны дарга болоход татгалзах зүйлгүй гэж С.Эрдэнэ бичиг үлдээд, дараа үүнийгээ "хуурамч" гэж үгүйсгэжээ

Тэгвэл УДШ-ээс АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд тус шүүхийн бүртгэлд байхгүй, АН-д дарга байхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ утгаараа С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг хүсэлтийг УДШ өнөөдөр /2022.12.14/ хүлээж авахаас татгалзаж магадгүй юм.

АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй гэсэн УДШ-ийн тогтоол

Харин АН-ын намын дүрмээр тус намын бүх эрх Үндэсний бодлогын хороондоо шилжээд байгаа аж. Иймд энэ сарын 29 /2022.12.29/-ны өдөр 2017 оноос хойш сонгогдсон АН-ын ҮБХ-ны гишүүд нь бие даан хуралдаж, тус намын даргыг сонгохоор болжээ.