Д.Ганбат: Намайг АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбаттай "зориуд" андуурч болохгүй байх

Д.Ганбат: Намайг АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбаттай "зориуд" андуурч болохгүй байх

Өчигдөр /2022.12.13/ АТГ-аас “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Тэдний дотор Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатын нэр орсон юм. 

Тэгвэл Д.Ганбат үүнд тайлбар хийжээ. Тэрбээр “17 "нүүрсний хулгайч" нар эхнээсээ мэдэгдэл хийгээд байна. Найз нөхдүүд маань намайг хэрэв буруугүй бол адилхан мэдэгдэл хийгээч гэж миний өмнөөс санаа зовох юм. Төрийн өндөр алба хашиж байсан хүний нэр энэ удаа хэрэг болсон юм байлгүй дээ.  Доорх хоёр компанийн /Техник импорт ХК, Зоос трейд ХК/ эзэн нь надтай нэр ижил УИХ-ын гишүүн юм гэнэ. /УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Ганбат/ Ингэж алд дэлэм "зориуд" андуурч болохгүй байх. Ядаж нэг удаа асууж тодруулж болдоггүй юм байх даа” гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.