Ш.Раднаасэд: Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа. Жинхэнэ хулгайчийг нууж байна

Ш.Раднаасэд: Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа. Жинхэнэ хулгайчийг нууж байна

Өчигдөр /2022.12.13/ АТГ-аас “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Тус жагсаалт дотор УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэрс орсон юм. Тэгвэл эдгээр парламентын гишүүд АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "Дарга нарыг дагаж гүйдэггүй, өрөө тасалгаагаар нь орж гардаггүй хүмүүсийн нэрийг нүүрсний гэх хэрэгт холбогдуулж зарлалаа. Энэ нэрийг намаас өгсөн нэр гэж би хардаж байна. Юманд хязгаар гэж бий. Тийм учраас бид АТГ-аас тодруулах гэж ирээд байна. Энэ байгууллагаас бидний дуудаагүй. Эрдэнэс тавантолгойн Д.Ганхуягийг зүс мэднэ. Д.Ганхуяг бол Т.Аюурсайханы хүн. Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа. Жинхэнэ хулгайчийг нууж байна" гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө