Н.Наранбаатар: Өмнөговьд Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх

Н.Наранбаатар: Өмнөговьд Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би тэр Тавантолгой гэдэг газрыг мэдэхгүй. Очих бол хүнээр заалгаж очно. Улаанбаатарт оффис нь хаана байдгийг мэдэхгүй. Би тэр Ганхуяг гэдэг залууг зүс танина. Надад хийсэн гэрээ байхгүй, явуулдаг машин байхгүй. Би энэ асуудлыг шалгуулна. Шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахад бэлэн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Тэрбээр "Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүхэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй.

Нүүрсний Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хорооны хаалттай хуралдаанд ороод гараад ирсэн миний нэрийг зарласан байна. Бодвол төв талбай дээр жагсаж байгаа иргэдийг нэр гаргаж ир гэхээр хаяж байгаа байлгүй гэж харж байгаа. Дуудаж, асуусан, холбогдсон юм байхгүй. Одоо АТГ руу орж асууя. Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй. Үндэслэлийг нь мэдэх юм алга. Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юм уу учрыг сайн олохгүй байна. Эрхэт монгол группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаярыг мэдэхгүй, нэр нь орчихсон байсан.

Өмнөговь аймгийн бүх дарга, гишүүдийг жагсаалтад оруулсан байсан.  Тус тусдаа мэдээлэл өгөх байх. Нүүрсний хулгай, офтэйк гэрээ нь намайг ажиллаж байх үед хийгдсэн, цаг хугацааны хувьд тэгж таарч байгаа юм байна лээ. Том Тавантолгойд хийгдсэн офтэйк гэрээ Өмнөговь аймагтай ямар ч хамаагүй, тус компанийн оффис нь Улаанбаатарт байдаг, 100 хувь төрийнх. Захирал нь Өмнөговьд суудаггүй, ТУЗ нь дээрээсээ томилогддог, захирал, дарга нар нь дээрээ байдаг. Офтэйк гэрээ нь дээрээ л хийгддэг.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө