Ц.Сэргэлэн: Нүүрстэй холбосон нэр төрөө сэргээлгэж, мөнгөөр нь тойргийн сонгогчдодоо гэр авч өгнө

Ц.Сэргэлэн: Нүүрстэй холбосон нэр төрөө сэргээлгэж, мөнгөөр нь тойргийн сонгогчдодоо гэр авч өгнө

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Би ямар нэг хууль зөрчөөгүй. Гэмт хэрэг үйлдээгүй. Би хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Сэргээлгэхдээ би нэр төрөө үнэлнэ. Тэр үнэлсэн мөнгөөр ядарсан иргэддээ гэр өгнө. Надаас гэр хүсдэг иргэд маш олон байдаг. Би тэр асуудлыг нь шийдэж чадахгүй, “Надад боломж алга аа“ гээд явж ирсэн. Тиймээс тэр мөнгөөрөө тухайн иргэдэд гэр авч өгнө. Би хувийн компанип ажиллаж байсан нь үнэн. Тэр компани нүүрстэй ямар ч холбоо байхгүй. Намайг харлуулах зорилгоор мэдээ мэдээлэл бэлтгэж, олон нийтэд хүргэсэн. Тэр хүний нэрийг цаг нь ирэхээр зарлана.