Ж.Ганбаатар: Түр журмаар нүүрс зарах уул уурхайн журмыг боловсруулж баталлаа

Ж.Ганбаатар: Түр журмаар нүүрс зарах уул уурхайн журмыг боловсруулж баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “Зэс, төмөр гэх мэт гол металлуудаа уул уурхайн биржээр зарна. Долдугаар сарын 01 хүртэл нүүрсийг мөн энэ журмаар зөвхөн зарна. Нүүрсээ биржээр зарахын гол ач холбогдол нь нэгдүгээрт Цагаанхадын үнэ эсвэл гэрээний үнэ, жишиг үнэ янз янзын үнэ байгаагаас яг бодитой худалдсан, худалдаж авсан уулзсан олон харилцагчдыг оролцуулсан түр журмаар зөвхөн нүүрс зарах журмыг боловсруулж ЗГ-аас баталлаа. Хамгийн гол ач холбогдол нь мэдээж ингэж явсаар үнэ тодорхой болно, нэг худалдан авагчид хамаа замбараагүй сая тонн нүүрс ч юм уу ийм байдлаар өгөхгүй болно гэсэн үг. Бид дээд хязгаарыг тогтоож өгсөн байгаа. 180 мянган тонноос дээш багц зарлахгүй. Эхний ээлжид ЭТТ ХК-ий нүүрсний 30 хувийг энэхүү биржээр зарна. Цаашлаад энэ биржээр төрийн өмчит компаниуд бүх нүүрс болон зэс, төмрийн хүдэр гэх мэт бусад ашигт малтмалуудаа энэ биржээр зарах зорилтыг тавьж ажиллаж байна. Биржийн ажиллагаанд санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж хөрөнгийн биржийн дор хэрэгжүүлнэ” гэв.