П.Сайнзориг: Нүүрсийг нүүрсээр нь төлүүлэх үү эсвэл мөнгөн хөрөнгөөр буцааж шилжүүлэх үү гэдэг асуудлыг эцэслэж мухарлана

П.Сайнзориг: Нүүрсийг нүүрсээр нь төлүүлэх үү эсвэл мөнгөн хөрөнгөөр буцааж шилжүүлэх үү гэдэг асуудлыг эцэслэж мухарлана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД, жижиг Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр, “ЭТТ компаниас давж уурхайн ашиглалтын талбайгаас нүүрс олборлосон асуудал байгаа. Хоёр асуудал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг асуудал нь мөргөцгийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудал буюу энэ үнэхээр ийм зүйл болсон юм уу нэг талдаа үнэхээр хилээр бүртгэлгүй гаргасан юм уу үгүй юу гэдэг асуудал байна. Хоёрдугаарт зарим албаны хүмүүсийн өгсөн тайлбараар шатсан шатаагүй гэдэг асуудал. Энийг шийдвэрлэх ажил явж байгаа. Хоёрдугаарт ЭТТ компанийг давж орж тодорхой хэмжээний буюу 340 мянган тонн нүүрсийг олборлосон гэсэн асуудал байгаа. Энэ мэт ЭТТ, жижиг тавантолгойн үүсэж байгаа хэд хэдэн асуудал байгаа. Эхний ээлжид миний бие сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай уулзалт хийнэ. ЭТТ ХК-ий хилийг давж нүүрс олборлосон 340 мянган тонн нүүрсийг буцааж өгье гэсэн зүйлийг хэлж байгаа. Нэгэнт төрийн өмчит компанийн ашиглах ёстой талбайгаас орон нутгийн компани ашиглачихсан учраас энэ байж болохгүй. Нүүрсийг нүүрсээр төлөх үү эсвэл 340 мянган тонн нүүрсийг мөнгөн хөрөнгөөр буцааж шилжүүлэх үү гэдэг асуудлыг эцэслэж мухарлана. Энэ нэг ёсондоо нэг компани нөгөө компаниасаа хууль бусаар авчихсан л гэсэн үг. Энэ асуудал дээр цаашдаа тодорхой хэмжээний аудитын хөндлөнгийн шинжээчдийн баг оруулж шалгана. Хэрэв хууль бус байвал шат шатны байгууллагуудад нь өгч шалгуулна” гэв.