"Ч.Ундрам гишүүний талаар гомдол ирээгүй" тул УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэх нөхцөл үүсээгүй байна гэв

"Ч.Ундрам гишүүний талаар гомдол ирээгүй" тул УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэх нөхцөл үүсээгүй байна гэв

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаар сүүлийн үед олон нийтийн сүлжээнд таагүй мэдээлэл гарч буй. 

Иймд түүнийг "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хэрэгтэй" гэж зарим иргэд байр сууриа илэрхийлж буй. Харин УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд "Ч.Ундрам гишүүний талаар гомдол ирвэл асуудлыг авч хэлэлцэнэ” гэж албан эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл бид эх сурвалжуудаас тодруулахад, "Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой гомдол, мэдээлэл байнгын хороонд ирээгүй байгаа бөгөөд хэлэлцэх нөхцөл үүсээгүй байгаа" гэлээ. Мөн тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гэх мэдээлэл байна.