Н.Наранбаатар: “Номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг мөрөөрөө яваа гишүүдийг зарлалаа

Н.Наранбаатар: “Номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг мөрөөрөө яваа гишүүдийг зарлалаа

Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу АТГ-аас өчигдөр /2022.12.14/ нэр бүхий 17 албан  тушаалтны нэрийг зарласан. Тус 17 албан тушаалтныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн мэдүүлгээр зарласан бөгөөд тэдний тав нь УИХ-ын гишүүн байгаа юм. Тэдгээрийн нэг болох УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.

Тэрбээр, “Одоо болтол юунд холбогдоод ямар хэрэг хийснээ мэдэхгүй байна. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэх таван гишүүний нэрийг АТГ-аас зарлаж байна. Зарлаж байгаа шалтгааныг би хувь хүнийхээ зүгээс гадаа байгаа жагсаал, ард иргэдээс айсандаа яг хэрэг хийсэн хүмүүс  нь сандарч эхэлнэ биздээ. Жагсагчид нэрийг зарлаж, хариуцлага тооцож, хөрөнгөө хураалга гэхээр нь сандраад зарласан бололтой. Ямар ч байсан нэр зарлаад жагсаалыг намжаая гэж бодсон юм шиг байна. Таван гишүүн бид хэд уулзлаа. Нэг нэгнээсээ ч асуулаа.Сүүлдээ улс төр нь яваад байгаа юм уу юу яваад байгаа юм учир нь олдохгүй байна. АТГ-д очсон бид тавыг хүлээж авч уулзах ч хүн алга. Нүүрсний хулгай хошин шог болж утгаа алдлаа. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бид хэдийг сүрхий чимээгүй мөрөөрөө яваад байдаг гишүүдийг зарлаж байгаа юм уу яаж байгаа юм. Бид хэд хэл ам хийгээд байдаггүй л дээ. Тэр утгаараа ингэж байгаа юм уу ойлгохгүй байна” гэв.

ҮЗЭХ: