Б.Баттөмөр: Хонь шиг байж байгаад алуулахгүй шүү. Гадаа гарч тэмцэнэ /LIVE/

Б.Баттөмөр: Хонь шиг байж байгаад алуулахгүй шүү. Гадаа гарч тэмцэнэ /LIVE/

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2022.12.15/ чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуралдааны өмнө нүүрсний хулгайн гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлэв.

Мөн сөрөг хүчний намын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж " МАН долоон жилийн турш эрх барьсан. Бүх шатанд төр барьж байна. Хууль хяналтын байгууллагыг атгаж байна. ЖДҮ, Концесс, Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг сөхөгдөхөөр "Бид нар ариухан цэвэрхэн. Сөрөг хүчин л муухай" гэж ярьдаг. Тэгээд Ардчилсан намынхныг шалгахгүй яасан юм. Зөндөө шалгасан юу ч гараагүй. Би өнгөрсөн хоёр жилийн турш Гашуунсухайтай холбоотой хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй зүйл ярьж байхад яагаад АТГ шалгаагүй юм. Хилийн цэргийн дарга, Гаалийн дарга нараа шалгаач. Хамгийн үл бүтэх хулгайч нь Авто тээврийн үндэсний төвийн дарга. Улиралд жолооч бүрээс хоёр сая төгрөг авдаг. Бөмбөлөгийг будлиулдаг халдвартын эмч нартаа хариуцлага тооц" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Далд эдийн засагтай, хулгайчтай тэмц гэж өнгөрсөн гурван жилийн хугацаанд ярьсан. Хулгайтай тэмцсэнгүй бүр гаарч байна. АТГ-аас таван хүний нэр зарлаад жагсаалыг тараачихна гэж бодож байвал үгүй шүү. Гадаа жагсаж буй иргэд чинь "Жараахай нараар туг тахиж байна. Акулуудаа зарла" гэж хэлээд байна. Дарга нарт долигнож гүйдэггүй хүмүүсээр туг тахиж байгаа юм уу. Жинхэнэ хулгайч нараа зарла. Гадаа гарч тэмцэнэ, хонь шиг байж байгаад алуулахгүй шүү. Тавантолгойн тендерт хэн оролцсон юм. Удирдлагуудыг нь хэн томилдог юм. Тэр хүмүүсээ зарлах хэрэгтэй шүү дээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монгол улсад төрийн өмчит аж, ахуй нэгжүүд нь эдийн засгийнхаа 50 хувиас дээш хувийг эзэлж байна. Төрийн өмчит 380 байгууллагын нэгнийх нь хөнжлийг сөхөхөд юу гарч ирж байгааг та бүхэн харж байна. Нүүрсний тонн тутмаас 3 долларын авлигал авдаг соёл бий болсон байна шүү дээ. Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор яагаад гэдэг маш олон асуулт байна. 

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүд "Жинхэнэ хулгайчдыг зарла" гэсэн хэвлэмэл уриаг ширээн дээрээ тавьж өнөөдрийн хуралд оролцож байна. 

ШУУД ҮЗЭХ: