"Олон нийтийн сүлжээнд тарвалзагч", "Алтан бөгжтэй хууль сахиулагч" гэж Д.Хаянхярваа, Ц.Ариунболд нарыг Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үү

"Олон нийтийн сүлжээнд тарвалзагч", "Алтан бөгжтэй хууль сахиулагч" гэж Д.Хаянхярваа, Ц.Ариунболд нарыг Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үү

Өнөөдөр /2022.12.15/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн хуралдаанд үеэр олны анхаарлыг татсан үг хэлсэн.

Учир нь тэрээр хэлсэн үгэндээ, “тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна. Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна” гэж мэдэгдсэн байна. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ үгээрээ, “Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа болон Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд нар”-ыг шүүмжилсэн байж магадгүй байгаа юм. Учир нь Д.Хаянхярваа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулах журмаар шийдүүлсэн бөгөөд өдгөө твиттерт идэвхтэй мэдээлэл оруулдаг нэгэн. Харин саяхан төрийн ордон мэдээлэл хийх үеэрээ Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд гарын хуруундаа алтан байж магадгүй шар өнгийн бөгж зүүсэн байсан юм.