С.Чинзориг: Ийм байхаар ялыг чангатна, хулгай луйврыг таслан зогсооно гэдэгт үнэндээ эргэлзэж байна

С.Чинзориг: Ийм байхаар ялыг чангатна, хулгай луйврыг таслан зогсооно гэдэгт үнэндээ эргэлзэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/  хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Хууль зүйн байнгын хороо тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

ҮЗЭХ: 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хариуцлагыг чангатгахтай холбоотой Засгийн газрын саналыг дэмжиж байна. Гэхдээ хэд хэдэн тодруулах зүйлс бий. Би энэ авлига, албан тушаалын хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах ял байх ёсгүй гэж бодож байна. Хуульч хүн биш болохоор нарийн юмыг нь мэдэхгүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд бодоход авлига, албан тушаалын хэрэг дээр ийм ял байх нь хэр оновчтой байдаг юм бэ. Сая Ерөнхий сайдын хэлсэн үгнээс сонсоод, энэ хуулийг чангатгаж байгаа гэж ойлгосон. Гэтэл энэ 12.2 зүйл дээр чинь удирдах албан тушаалтан энэ хэргийг үйлдсэн бол торгох ялтай гэсэн байна. Ийм байхаар ялыг чангатна, хулгай луйврыг таслан зогсооно гэдэгт үнэндээ эргэлзэж байна" гэлээ.