Ч.Өнөрбаяр: ҮБХ удахгүй хуралдаж АН-ын шинэ даргыг сонгоод УДШ-д хандахаар ажиллаж байна

Ч.Өнөрбаяр: ҮБХ удахгүй хуралдаж АН-ын шинэ даргыг сонгоод УДШ-д хандахаар ажиллаж байна

Өнөөдөр АН-ын 4/11 хэвлэлийн хурал болж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ч.Өнөрбаяр, “АН-ын нэр бүхий гишүүд дарга больж тоглодгоо болих хэрэгтэй. Энэ талаар Дээд шүүх энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гаргасан. Гэвч дахиад ҮБХ-ны дарга гээд хүмүүс гараад ирчихсэн. Одоо нам даргагүй тохиолдолд 1000 удаа тамга тэмдэг дараад шийдэгдэхгүйг харлаа. Тиймээс АН-ын зүгээс УИХ-ын АН-ын бүлэгтэй хамтраад намаа эвлэрүүлэх хүрээнд шинэ даргаа сонгох асуудалд ажлын хэсэг гаргасан. АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэг байр сууртай болсон. Удахгүй энэ ондоо багтаад дүрмийн дагуу ҮБХ-ны хуралдаанаа, дээд шүүхийн хуралдаанаас гаргасан шийдвэрт нийцүүлэх байдлаар шинэ даргаа сонгоод материалаа хүргүүлэхээр ажиллаж байна”  гэж мэдэгдлээ.