Э.Тогтохсүрэн: Нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах гэж байгаа. Гэвч одоо гаргаж байгаа шиг хольсон нүүрсийг хэн ч авахгүй /LIVE/

Э.Тогтохсүрэн: Нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах гэж байгаа. Гэвч одоо гаргаж байгаа шиг хольсон нүүрсийг хэн ч авахгүй /LIVE/

УИХ-ын чуулганы Пүрэв гараг /2022.12.15/-ийн чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Бид нүүрс, төмөр, зэсээ дэлхийн зах зээлд гаргах гэж байгаа. Харин энэ хууль батлагдсанаар бид дэлхийн зах зээлд арилжаа хийж чадах уу. Наад зах нь БНХАУ-руу нүүрсээ үнэтэй нийлүүлэх боломж бүрдэх үү. Мөн нүүрсний стандарт дэлхийн зах зээлийн шаардлагыг хангах уу. Энэ хууль гарснаар бидэнд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Одоо гаргаж байгаа шиг хольсон нүүрсийг хэн ч авахгүй" гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Энэ хууль долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Үүнээс өмнө Эрдэнэс тавантолгой ХХК, Энержи ресурс ХХК болон хувийн компаниуд хамтран сардаа дунджаар сая тонн нүүрс биржээр зарах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь дээрх хуулийн хэрэгжилтэд томоохон түрхэц болно. Бид өөрсдийн ашигт малтмалыг биржээр зарна. Худалдан авагч одоогоор байгаа. Манай нүүрсийг голоод байх зүйл бага байдаг. Зэс, төмөр дээр мөн адил. Манай итгэмжлэгдсэн лаборатори нүүрсний чанарыг тодорхойлж байгаа. Хятад Улсаас чанарын тал дээр гомдоллоод байдаггүй" гэлээ. 

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд Сайд О.Батнайрамдал “Монгол Улсын нүүрсний стандарт энэ жилийг хүртэл 2014 оныхоор буюу түүхий баяжуулсан нийт 11 төрлийн ангилалтай байсан. Улмаар энэ жил УУХҮЯ-наас бүх талын оролцоог хангасан ажлын хэсэг гаргаж , нүүрсний стандартаа олон улсын жишигт ойртуулан шинэчилсэн. Ингэснээр одоогоор нийт нүүрсний стандарт 30 ангилалтай болсон. Энэ нь БНХАУ-ын стандарттай ойролцоо байдаг. Цаашид энэ стандартын дагуу нүүрсээ уул уурхайн биржээр зараад явна гэсэн хүлээлттэй байна" гэв. 

LIVE: