Н.Учрал: Хулгай хийх боломж хулгайчдыг төрүүлж байна. Цаашдаа бүх л зүйлсдээ хиймэл оюун ухаан ашиглах ёстой /ВИДЕО/

Н.Учрал: Хулгай хийх боломж хулгайчдыг төрүүлж байна. Цаашдаа бүх л зүйлсдээ хиймэл оюун ухаан ашиглах ёстой /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Пүрэв гараг /2022.12.15/-ийн чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна. 

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ж.Ганбаатар сайд олон жил яригдсан хөрөнгийн биржийн хуулийг зоригтой оруулан ирж байгаад талархаж байна. Энэ хууль өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулан гэж үзэж байна. Тиймээс ЗГ-аас хөрөнгийн биржид нүүрсээ арилжих түр журам гаргаж нэгдүгээр сарын 1-нээс нээлттэй арилжаа явуулах нөхцөл бүрдүүлсэн.

Хулгай хийх боломж хулгайчдыг төрүүлж байгаа. Тийм учраас уг асуудлыг үндсээр нь утгахын тулд хүнээс хамааралтай бус технологид суурьтай биржүүдийг байгуулах хэрэгтэй. Цаашлаад боомтын үйл ажиллагаа, борлуулахаас эхлээд худалдан авагчид хүрэх бүх процессыг автоматжуулах ёстой.

Иймд Сангийн яамны зүгээс энэхүү автоматжуулах ажлын үр дүнд хүргэсэн. Нэгдүгээр сарын 1-ээс боомтуудын үйл ажиллагаа цахим болсноор гааль татварын системтэйгээ нэгдэж бүрдүүлэлтээ цахимаар хийж, татвар ноогдож, борлуулалтын болон бусад худалдан авах гэрээнүүд нь цахим бирж дээрээ арилжаалагддаг болно. Тэгэхээр ханцуйндаа нуугаад явдаг байсан мөнгө, цүнхэндээ мөнгө хийгээд улс төр нөлөө бүхий хүмүүст өгөөд явдаг гэх нөхцөл байдал болон нүүрсний бодит үнэд нөлөө үзүүлнэ гэж ойлгож байна. Тиймээс Уул уурхайн биржийн хууль батлагдаж, ЗГ-ын түр журам хэрэгжээд эхлэхээр авлигагүй ил тод ард түмний нүдэн дээр нүүрсний зах 24 цаг асаалттай байна гэж ойлгож байна. Иргэд өөрсдөө хянан. Цаашдаа хулгай гарахгүй байх асуудлыг шийдэхгүй бол дараагийн хүн хулгай хийх магадлал их. Тиймээс бид цаашдаа бүх л зүйлсдээ хиймэл оюун ухаан ашиглах ёстой. Иймд иргэдэд түр журам хэрэгжиж эхлэх талаар болон тус ажлын талаар зөв тайлбарламаар байна" гэв.

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай "Өчигдөр батлагдсан түр журам нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Зарчим нь маш энгийн хүссэн байгууллага, уурхай “бид энэ сард ийм хэмжээний нүүрс борлуулах боломжтой “ гэж мэдэгдэнэ. Ингэснээр уг үйл ажиллагааг цахимаар ил тод явуулна. Нөгөө талаас тус бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй байгаа газрууд нь өөрөөсөө 10 хувийн дэнчинг тавиад шууд худалдан авах боломжтой. Хөрөнгийн бирж, таваарын бирж бүгд нээлттэй байснаар нүүрсний борлуулалт ил болох юм” гэлээ.

ВИДЕО: 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө