2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцааг олгох тал дээр анхаарч ажиллахыг сануулав

2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцааг олгох тал дээр анхаарч ажиллахыг сануулав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг санууллаа.

Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай УИХ-ын даргын зүгээс тавьсан асуудалтай холбогдуулж хэлэхдээ “Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэхүйц хувьцааг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Гэвч уг хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороогүй, хаалттай хэвээр байна. Томоохон хөрөнгө оруулагчид олон улсын зах зээлд гаргах саналаа ирүүлж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК дахин ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг дээр бодолцох хэрэгтэй. Хэрэв компани өөрөө санаачлаад, хувьцаагаа идэвхжүүлэх, дахин хуваарилах юм бол эргүүлж худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоотой” гэлээ.