ЧУУЛГАН: Монголын төрд хулгай нүүрлэсэн байна

ЧУУЛГАН: Монголын төрд хулгай нүүрлэсэн байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2022.12.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр, суури илэрхийлж байна. 

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  Эрдэнэс Тавантолгой гэж ямар компани байдгийг өчигдөр АТГ-ийн сайтаас үзлээ. 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Үүгээр ямар худалдан авалт хийсэн бэ гээд харсан инээдтэй зүйл байна. Монголын төрд хулгай нүүрлэсэн байна. Хулгай хийсэн хүмүүсийг эмчлэх арга байхгүй. Шоронд нь хийдэг. Миний байгуулсан компани Эрдэнэс Тавантолгойд нэг ч литр шатахуун нийлүүлээгүй. Намайг ямар хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна. Энэ 1937 он биш шүү. Тэр материал, гэрээнүүдээ ил болго. Энд хэдэн хүн хэлмэгдээд хэрэг дуусна гэж байхгүй шүү.