"2023 оныг Хулгайтай тэмцэх жил болгон зарлах" санаачилгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргажээ

"2023 оныг Хулгайтай тэмцэх жил болгон зарлах" санаачилгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргажээ

Энэ оны хувьд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид, Эрдэнэс тавантолгой ХК дахь нүүрсний хулгай зэрэг асуудлууд олны анхааралд байлаа. Мөн “Нүүрсний хулгай” гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.18/ ч Сүхбаатарын талбайд 15 дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “ирэх 2023 оныг хулгайтай тэмцэх жил болгон” зарлах санаачлага гаргажээ. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа, “2023 оныг Хулгайтай тэмцэх жил болгон зарлая! Ажил хийвэл дуустал. Эрдэнэтийн нууц гэрээнүүдийг гаргаад гаргаад ,ТЗ авлигал гэд. Хоггүй цэвэрхэн амьдарч сурч эхэлье л дээ” гэж мэдэгджээ.