“Нүүрсний” хэрэгт холбогдсон МАН-ын гишүүдийн “Тойрог суларч” Ш.Раднаасэд, Ц.Анандбазарын оронд А.Ариунзаяа, Б.Гүнбилэг нар яригдаж байна

“Нүүрсний” хэрэгт холбогдсон МАН-ын гишүүдийн “Тойрог суларч” Ш.Раднаасэд, Ц.Анандбазарын оронд А.Ариунзаяа, Б.Гүнбилэг нар яригдаж байна

УИХ-ын ээлжит бус сонгуулийг 2023 оны зун хийж магадгүй байна. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог системтэй болгоод “Үндсэн хууль өөрчлөгдсөн” гэх шалтгаанаар одоогийн парламентыг тарааж, УИХ-ын сонгуулиа 2024 оноос өмнө хийх магадлал өндөр байна.

Харин “нүүрсний” гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас зарласан. Тэдний ихэнх нь улс төрчид төдийгүй ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс байсан юм.

-Ш.РАДНААСЭДИЙН ОРОНД А.АРИУНЗАЯА, Ц.АНАНДБАЗАРЫН ОРОНД Б.ГҮНБИЛЭГ, Н.НАРАНБААТАРЫН ОРОНД Л.ЭНХБОЛД ЯРИГДАЖ БАЙНА-

Тухайлбал, МАН-ын гишүүдээс Говь-Алтай аймагт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар, Дархан-Уулын Б.Баттөмөр, Өмнөговийн Н.Наранбаатар, Дорнодоос сонгогдсон Ц.Сэргэлэн нарын гишүүд байгаа юм. Мөн Орхон аймагт нэр дэвшинэ гэж байсан Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаярын “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон гэж АТГ-аас зарласан юм. Тэгвэл МАН-ын дүрэмд “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намынх нь гишүүнчлэлээс хасах” дүрмийн зохицуулалттай.

Иймд УИХ-ын ээлжит бус сонгуульд “Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон МАН-ын гишүүдийн “тойрог суларч”, тэдний оронд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр ч яригдаж эхэлсэн байна.

Тодруулбал, Говь-Алтай аймагт Ш.Раднаасэдийн оронд Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Булган аймагт Ц.Анандбазарын оронд МАН-аас хуульч Б.Гүнбилэг, Өмнөговь аймагт Н.Наранбаатарын оронд УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Дархан-Уул аймагт Б.Баттөмөрийн оронд аймгийн засаг дарга Б.Азжаргал нар яригдаж байна.

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан 35 хүнийг шалгаж байгаа гэх бөгөөд эднээс 17 хүний нэрийг зарлаж, 18 хүний нэрийг “дугтуй”-нд авч үлдсэн, эдгээр 18 хүн дан МАН-ын гишүүд байж магадгүй гэх мэдээлэл бий.

Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Ц.Цэрэнпунцаг, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын нэрсийг сугалж үлдсэн байж магадгүй талаар Ergelt.mn сайт мэдээлсэн.  Иймд “сулрах тойрог”-ийн тооо нэмэгдэж магадгүй байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө