Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар шинээр байгуулагджээ

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар шинээр байгуулагджээ

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар шинээр байгуулагджээ. Энэ байгууллага хяналт шалгалтыг урьдал болгохгүйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар

  1. Үнэлгээ мониторинг

  2. Тандан судалгаа

  3. Хяналт шалгалт

  4. Хуулийн чиглэлээр ажиллана.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бид төрийг газар, хэлтэс, алба гэсэн хуучин бүтцээс ангижруулахыг хичээж байна. Нэгжүүд багийн зарчмаар ажиллана. Тухайлбал, үнэлгээ мониторингийн баг ажиллана. Багийг дарга биш ахлагч удирдана. Та бид дарга гэдэг нэр, албан тушаалтай хэт их эвлэрч, нийцэж ирсэн. Нэг хүн дарга болохоороо илүү их хангамж шаардаж, бусдаас давуу эрх эдлэхийг хүсдэг тогтолцоог халахыг хичээж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт зургаан нэгж байгуулагдана. Зургаан нэгжийг ахлагч нар удирдана” гэсэн мэдээллийг өглөө.