Г.Дамдинням: Хувийн хэвшлийн барьсан "Дарханы арьс ширний" цогцолборын дэд бүтцийг төр авах нь зөв /ВИДЕО/

Г.Дамдинням: Хувийн хэвшлийн барьсан "Дарханы арьс ширний" цогцолборын дэд бүтцийг төр авах нь зөв /ВИДЕО/

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажил гэж нэрлэгдээд байгаа хэдий ч бодит байдал дээр нь яваад очихоор хувийн хэвшлийн хийгээд орхисон дэд бүтэц байгаад байна. Энэ малын түхий эд эсвэл дарханы асуудлыг шийдэх гэж байгаа асуудал биш. Ерөөсөө л Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй түгжрэлийг сааруулах бодлогын нэг том хэсэг юм. Дархан хот монгол орны хоёр дахь том хот Улаанбаатар хотын төвлөрлөөс хуваалцах ёстой гэдэг байр суурьтай. Арьс ширний цогцолбор анх яригдаж эхэлж байхдаа зургаан мянган хүний ажлын байр би болгох зорилготой байсан. Засгийн газрын энэ төсөл одоо ХХААХҮЯ дээр явж байна. Тэгэхээр ХХААХҮЯ хувийн хэвшил төр хоёр хэрхэн хамтран ажиллан гэсэн чиглэлтэй байгаа вэ. Орон нутгийн бүтээн байгуулалтад ажиллаж буй залуустай уулзсан. Нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтаар дэд бүтэц хийгээд орхисон юм байна лээ. Тэр хүмүүсийн хийсэн бүтээн байгуулалтыг төр авах нь зөв. Яагаад гэвэл дэд бүтэц нь юмны үнэ өсөхөөс өмнө хийгдсэн. Дэд бүтэц нь бэлэн шахуу байгаа юм байна лээ. Энийг тооцож хараад төр өөрөө Дархан арьс ширний үйлдвэрийг авч явбал цаашид төр, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллана гэж харж байгаа вэ. Энэ тал дээр ямар суурьтай байна" гэв.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Дарханд орон нургийн өмчит ХХК байгуулагдсан. Дарханы засаг захиргаа 15 хувийг нь эзэмшихээр тохирч бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Гэхдээ ажлын зохион байгуулалт, санхүүжилтээс шалтгаалан ажил зогссон. Засгийн газраас жилийн өмнө төрийн өмчит ХХК байгуулсан. Ингээд орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн. Харин үнэ ханшийн зөрүүтэй асуудлаас болж хамтран ажиллах боломжгүй болж байна. Нөгөө талаас гаргасан бүх зардлыг хөгжлийн банкнаас зээл авч барьцаалагдсан байсан гэх шалтгаанаар хувийн хэвшлийн ХХК-тай хамтрах ажил саатсан. Гэхдээ өнөөдрөөс хувийн хэвшлийн босгосон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж хамтран ажиллах тал дээр хөгжлийн банктай гуравласан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Хувийн хэвшлийн газарт бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх дүгнэлтэд хараахан хүрээгүй байна. Учир нь тус бүтээн байгуулалт дарханы ДЦС-аас дөрвөн км-т байдаг болохоор уураар хангахад уур нь ус болно. Тиймээс нэмэлт станц барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Мөн арьс ширэнд ашигласан бохир усыг дахин ашиглах, зайлуулах зураг төсөл хангалттай биш гэсэн хоёр асуудал байгаа. Харин төрийн өмчит ХХК нэр дээр авсан 25 га газар нь Дарханы ДЦС-аас 1.5 км ойр учир уур хангалттай очно. Эцсийн дүгнэлтийг гарсан хойно хаана юу барихаа шийднэ. Түүнчлэн хөгжлийн банкнаас дээрх үйлдвэрт зарцуулсан гэх орон нутгийн хувийн ХХК-ийн дэд бүтцэд Эрчим хүчний яам болон барилгын яамдуудаар дүгнэлт тоот гаргуулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа" гэлээ.

ВИДЕО: