Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдова Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Молдова Улсын Ерөнхийлөгч Майя Санду-д 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Санду-д уламжилж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 30 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон, Монгол, Молдовын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Молдова Улсын Ерөнхийлөгч М.Санду хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ард түмний сайн сайхны төлөө, харилцан ашигтай, сонирхол бүхий тодорхой салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрэн байгааг тэмдэглээд, Элчин сайд Л.Саянаад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.