Мэргэжлийн хяналтыг татан буулгаж, дарга Д.Баасандоржийг “ЗГ-ын дотоод хяналт шалгалт”-ын удирдлагаар ТОМИЛОХООР тохирчээ

Мэргэжлийн хяналтыг татан буулгаж, дарга Д.Баасандоржийг “ЗГ-ын дотоод хяналт шалгалт”-ын удирдлагаар ТОМИЛОХООР тохирчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ыг татан буулгаж, он гаргаад үйл ажиллагааг нь зогсоож буй. Харин тус байгууллагын 1600 гаруй алба хаагч,  байцаагчдыг нь салбар, салбарын яамдад нь хуваарилах юм. Тухайлбал, байгаль орчны байцаагчид БОАЖЯ-нд, уул уурхайн байцаагчид УУХҮЯ-нд очиж ажиллана.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Д.Амарбаясгалан, “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай болж байгаа” гэж мэдэгдсэн. 

Харин “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг ЗГХЭГ-ын дэд дарга хариуцна” гэж байгаа. 

Тэгвэл он гараад үйл ажиллагаа нь зогсох "МХЕГ-ын дарга Б.Баасандоржийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилоод, түүгээр Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг удирдуулах”-аар тохироог хийгээд байгаа аж. Харин ЗГХЭГ-ын одоогийн дэд дарга У.Бямбасүрэнг өөр ажилд сэлгэж томилж магадгүй байгаа ажээ.