НЗДТГ: Нэгдүгээр сарын 14-нд 100 автобусыг оруулж ирнэ

НЗДТГ: Нэгдүгээр сарын 14-нд 100 автобусыг оруулж ирнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өнгөрсөн сарын сүүлээр /2022.11/ болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг багасгах тухай хууль, дагалдах хуулиудын төслийг 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг  үүрэг болгосон. 

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өгснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас 224 автобус оруулж ирэхээр болсон.

Тэгвэл дээрх автобусны зууг 2023 оны нэгдүгээр сарын 14-нд оруулж ирэхээр болсныг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдлээ. Автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай  байгаа бөгөөд үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан авчирч ирэх аж. 

ҮЗЭХ: