Б.Пүрэвдорж: Шилдэг татвар төлөгч 500 компанийн захиралд ногоон пасспорт олгох хуулийн төслийг өргөн барина

Б.Пүрэвдорж: Шилдэг татвар төлөгч 500 компанийн захиралд ногоон пасспорт олгох хуулийн төслийг өргөн барина

УИХ-ын гишүүн С. Одонтуяа, Б.Пүрэвдорж нар " Хувийн хэвшлийг төр дэмжих" тухай тогтоолын төслийг өргөн барьж буй тухай мэдээлэл өглөө. УИХ-ын Б.Пүрэвдорж "Энэ тогтоолын төслийн үндсэн агуулга нь ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан паспорт олгох тухай асуудал юм. Үүнд хамгийн шилдэг татвар төлсөн ААН-үүдийн удирдлагад нийт 500 паспорт олгох тухай асуудал юм. Сумын тамгын газрын дарга албан паспорт аваад гадаад явдаг. Тэнд очоод хийсэн бүтээсэн ажилгүй, хэл усгүй гайхаж байгаад ирдэг. Тиймээс Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бизнесийн байгууллагын удирдлагыг гадаад улсад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор тогтоолын төсөл өргөн барилаа" гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ганц паспортын асуудал мэт харагдаж байгаа ч энэ нь төр хувийн хэвшлээ дэмжихэд том түлхэц болно. Төр баялаг бүтээгчдээ бодитойгоор дэмжих учиртай. Шинэ бизнесийн санаа олоод ир, бид дэмжинэ гэсэн төрөөс үзүүлж буюу бодит дэмжлэг гэж ойлгож болно. Төрийн алба хаагчид хулгайтайгаа тэмцээд, энд байж байх хэрэгтэй. Монгол Улсын бизнесийнхэн л хөгжүүлж байна. Тиймээс энэ хүмүүст гадаад явах боломжийг нь олгох хэрэгтэй. Маш олон бизнес эрхлэгчид гадагшаа явж чаддаггүй, виз хүлээдэг асуудал бий. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих хэрэгтэй. Төрийн алба хаагчид гадагшаа явснаар нэг доллар ч орж ирдэггүй. Харин бизнес эрхлэгчид гадаад явснаар валют оруулж ирэх боломжтой" гэлээ.

ҮЗЭХ: