Г.Занданшатар: Хилийн бүс орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныг мушгин гуйвуулж байна

Г.Занданшатар: Хилийн бүс орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныг мушгин гуйвуулж байна

"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэт мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тархсан. Монгол Улсын хил халдашгүй дархан байдал, хил хамгаалалтын чадавхийг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд тусгай хэрэгцээнд авсан тогтоол баталсныг мушгин гуйвуулсан гэж харж байна. 

Энэ тогтоолын зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг Хил хамгаалах ерөнхий газар, Геодизи газарзүйн зурагзүйн газар, Барилга хот байгуулалтын яам, холбогдох тусгай албад нарийвчлан судалж, шинэчилж оруулж ирснийг улсын тусгай хэрэгцээнд авсны зорилго тодорхой. Өөрөөр хэлбэл, улсын тусгай хэрэгцээнд авч буй нь хил орчмын бүс нутаг, хилийн зурваст зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой юм. Өмнө нь орон нутгийн хилийн байгууллага болон аймаг орон нутгийн удирдлагад өгсөн гэрээгээр хилийн бүсийг тогтоож ирсэн. Ингэснээр хил орчмын бүс төрийн мэдэлд ирж байна" гэлээ 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: