Х.Нямбаатар: Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлье гэж бодож байгаа бол Казиногийн хуулийг батлах шаардлагатай

Х.Нямбаатар: Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлье гэж бодож байгаа бол Казиногийн хуулийг батлах шаардлагатай

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр, “Дөнгөж сая МУ-ын Их хурлын даргад МУ-ын ЗГ-аас гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

  1. Казиногийн тухай хууль
  2. Морин бооцоот уралдааны тухай хууль
  3. Төлбөрт таавар тоглоомын тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн мэдүүллээ.

Ингэснээр аялал жуулчлалын чиглэлийг дэмжих хүрээнд аялал жуулчлалын багц хууль болгож аялал жуулчлалын хууль болон дээрх гурван хуулийг хамтад нь УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Казино бол дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тэр утгаараа МУ аялал жуулчлалыг хөгжүүлье гэж бодож байгаа бол гарцаа байхгүй казиногийн хуулийг баталж, казино байгуулж, түүгээр дамжсан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.