ФОТО: "АН-ыг эвлэрүүлэх ажлын хэсэг"-ийн гишүүдээр С.Баярцогт, З.Нарантуяа, зөвлөхөөр Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ажиллахаар болжээ

ФОТО: "АН-ыг эвлэрүүлэх ажлын хэсэг"-ийн гишүүдээр С.Баярцогт, З.Нарантуяа, зөвлөхөөр Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ажиллахаар болжээ

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар “Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг байгуулах” шийдвэрийг гаргасан байна. Тус ажлын хэсэг нь нийт 39 гишүүнтэй бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багтай аж. 

Тодруулбал, Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж, дэд даргаар нь Б.Тулгат ажиллах бол, гишүүдээр нь АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болоод Говь-Алтай аймгийн засаг дарга н.Амгаланбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гантөмөр, н.Батцогт, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Баатархүү нарын 39 хүн багтаж байгаа аж. 

Харин ажлын хэсгийн зөвлөх багт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нарын ахмад гишүүд гишүүд нь багтжээ.

Сонирхуулахад, Улсын дээд шүүхийн архивд АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл мэдээлэл байхгүй гэж мэдэгдсэн. Энэ утгаараа тус нам албан ёсны даргагүй, шийдвэр гаргах эрх нь Үндэсний бодлогын хорооны гишүүддээ шилжсэн гэж буй юм.

Ажлын хэсгийн гишүүд гэх гэрэл зураг