"Уул уурхайн 100 жилийн ойн шинэ жил"-ийг нэрийдлээр их хэмжээний хандив татаж, такс тарааж эхэлжээ

"Уул уурхайн 100 жилийн ойн шинэ жил"-ийг нэрийдлээр их хэмжээний хандив татаж, такс тарааж эхэлжээ

Монголд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд 100 жилийн ойн шинэ жилийн баярыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан ч, Засгийн газрын тогтоол гарч, төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон юм.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Уул уурхайн салбарын 100 жилийн ой”-н шинэ жилийн баярыг тэмдэглэх зохион байгуулалтыг Уул уурхай ассоциацид шилжүүлсэн байна.

Гэтэл тус байгууллагаас шинэ жил зохион байгуулах нэрийдлээр уул уурхайн компаниудаас өндөр дүнтэй хандив цуглуулж эхэлсэн байж магадгүй байгаа аж. Мөн үүний зэрэгцээ шинэ жилд оролцох хүмүүст 270 мянган төгрөгийн үнэтэй такс тарааж эхэлжээ. Мөн тус шинэ жилийн үеэр уул уурхайн салбарын шилдгүүд тодрох бөгөөд тус байгууллагуудаас ч хандив цуглуулж байж магадгүй байгаа ажээ. Тус шинэ жилийн арга хэмжээ маргааш /2022.12.26/ Шангрила худалдааны төвд болох ажээ.