Г.Занданшатар: Нийгэмд үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно

Г.Занданшатар: Нийгэмд үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Ирэх 2023 онд нийгмийн зөвшилцлийг хангаж бугшмал асуудлуудаа даван туулж, алдаа дутагдлаа засч, тогтолцооны шинэчлэлийг хийн, үнийн өсөлтийг зогсоон экспорт, үйлдвэржилтийг идэвхжүүлнэ. 

Өнгөрсөн 30 жилийн алдаа гажуудлыг засч эдийн засаг, нийгэм, улс төр засаглалын шинэчлэлийг хийнэ. Нийгэмд үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно. Эдийн засгийн хүндрэл, тэгш бус байдал, орлогын ялгаа, амьдралын чанарын ялгаа байгаа бол ажилгүйдэл, ядуурал, орчны бохирдол, түгжрэл, төвлөрөл, архидалт, боловсрол, эрүүл мэндийн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Эдгээр асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага байна" гэлээ. 

ҮЗЭХ: