УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль "Bank of China"-ийн лоббигоор оруулж ирж байна" гэж хэлснээр хойшлуулав

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль "Bank of China"-ийн лоббигоор оруулж ирж байна" гэж хэлснээр хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хууль батлагдсанаар гадаадын банкиуд Монголд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болох юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Гадаад валютаар арилжаа хийж болохгүй, худалдаж авч, зарж борлуулж болохгүй ийм банкаар бид яах юм бэ. Зөвхөн монгол төгрөгөөр үйл ажиллагаа явуулдаг, дотоод, гадаадын банкнуудын тухай юм боллоо. Хэн Монголд хөрөнгө оруулж, зөвхөн төгрөгөөр үйл ажиллагаа явуулдаг банк байгуулах юм бэ. 11.1 дэх заалт чинь уначихлаа. Энэ заалтгүйгээр хууль чинь ямар ч утгагүй болчихлоо. Тэгвэл энэ хуулийг болих хэрэгтэй" гэв.

Ажлын хэсэг "Хуулийн төслийн 11.1 дээр хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хуульд заасан үйл ажиллагааныхаа хүрээнд зөвхөн харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэх, үйл ажиллагаа эрхлэхэд үүсэж болох гадаад валютын ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаад валют худалдах, худалдан авах, түүнтэй холбоотой бусад хэлэлцлийг хийж болно гэсэн заалт байсан юм. Энэ заалт сая чуулган дээр уначихлаа.Уг нь зайлшгүй байх ёстой заалт" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль "Bank of China"-ийн лоббигоор оруулж ирж буй. Түүнд нь зарим нэг гишүүн байна гэсэн. Тэр нь тодорхой болоод байх шиг ээ" хэмээсэн юм.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Б.Пүрэвдорж гишүүн онц ноцтой асуудал ярьсан учраас хууль санаачлагч байхгүйтэй холбогдуулан энэ асуудлыг шалгатал, хойшлууллаа. Ийм эргэлзээтэй хууль баталж болохгүй" хэмээн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

ҮЗЭХ: