С.Чинзориг: Eрөнхий сайд надад ЭМ-ийн сайдаар ажиллах санал тавьсан. Би салбарын хүн биш учраас бодож үзье гэсэн

С.Чинзориг: Eрөнхий сайд надад ЭМ-ийн сайдаар ажиллах санал тавьсан. Би салбарын хүн биш учраас бодож үзье гэсэн

Өнөөдөр /2023.01.05/ УИХ-ын гишүүн С.Чинзориг Eрөнхий сайд түүнд ЭМ-ийн сайдаар ажиллах санал тавьсан талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн сайд өөрчлөх асуудал яригдах гэж байна гэж би ойлгосон. Намайг сайд хийж байсан туршлагатай мөн эрүүл мэндийн даатгалын асуудал зэрэгтэй холбогдуулан таныг ЭМ-ийн сайдад санал болгох саналтай байна гэж хэлсэн. Би бодох хугацаа хэрэгтэй байна, би өөрөө салбарын хүн биш учраас бодъё гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө саналыг хэлье” гэв.