Ч.Хүрэлбаатар: Салбар дундын зохицуулалт хийхийн тулд Шадар сайд болгож байна гэж ойлгосон

Ч.Хүрэлбаатар: Салбар дундын зохицуулалт хийхийн тулд Шадар сайд болгож байна гэж ойлгосон

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид шадар сайдын албан ажлын талаар тодрууллаа. 

Тэрбээр "Салбар дундын эдийн засгийн бодлогод салбар дундын хоорондын зохицуулалтууд нэлээд хийгдэх шаардлагатай байдаг. Тухайлбал, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрдэнэс Тавантолгой ХК дээр онцгой дэглэм тогтоолоо. Онцгой дэглэм тогтоохоос өмнө ЗГ-ын тэмдэглэл нэг гаргасан. Дараа нь ЗГ-ын тогтоол гаргасан. Үндсэндээ есдүгээр сарын дунд үеэс явсаар байгаад энэ арга хэмжээн дээр ирж байгаа юм. Зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яамнаас гадна Зам тээврийн яамтай холбоотой асуудлууд орж ирсэн.

Нөгөө "С" зөвшөөрөл, экспортын бүтээгдэхүүнээ хилээр гаргахын тулд тээврийн бүх асуудлууд, хил гаальтай холбоотой Сангийн яамны асуудал зэрэг зүйлс орж ирж байгаа учир шадар сайд болгож энэ ажлуудын салбар хоорондын бодлогуудын уялдааг хангана гэх ийм л зорилттой.

Өөр энэ дээр нэмэгдэх юм байхгүй. Ингэхдээ Эдийн засаг хөгжлийн сайдын үүргийг хавсарч гүйцэтгэнэ. Салбар дундын зохицуулалтуудыг хангах бусад яамдуудтай харилцааг зохицуулахын тулд шадар болгож байна гэж ойлгосон. Ингэхдээ шадар сайдын тангараг өргөхгүй. Сайдын тангараг өргөсөн учир ерөнхийлөгчид танилцуулах, УИХ-д танилцуулах гэсэн хоёр алхам хийнэ" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө