ВИДЕО: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар зодолдож Х.Нямбаатар сайд цагдаа нарыг дагуулан өрөө рүү оржээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар зодолдож Х.Нямбаатар сайд цагдаа нарыг дагуулан өрөө рүү оржээ

Өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д болсон УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн хуралдаж О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгож, Д.Ганбатыг тус албан тушаалаас нь огцруулсан.

Улмаар О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэмээн Г.Занданшатар дарга чуулганы индрээс зарлаж баталгаажуулсан.

Тэгвэл Д.Ганбат өнөөдрийг хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн тамга болон албан өрөөгөө О.Цогтгэрэлд хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Уг асуудлаас болж өнөөдөр /2023.01.05/ О.Цогтгэрэл, Д.Ганбат нар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд маргаж улмаар гар зөрүүлжээ. Маргааны улмаас Хууль зүйн сайд Х.Нямбаатар цагдаа нарын хамтаар Б.Пүрэвдорж гишүүний өрөө рүү орсон юм. Мөн төрийн тусгай хамгаалалтынхан Төрийн ордны хоёр давхрын баруун хэсгийг хамгаалалтад авчээ.

ҮЗЭХ: