С.Энхболд, Ж.Эрхэмбаатар нарын таван дэд сайдыг томилохыг дэмжив

С.Энхболд, Ж.Эрхэмбаатар нарын таван дэд сайдыг томилохыг дэмжив

Өнөөдөр /2023.01.05/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, таван яамны дэд сайдын томилгоог хэлэлцлээ. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, “МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ гурван асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр дэд сайдуудын томилгооны асуудлыг ярилцсан. Таван дэд сайдын асуудал орж ирсэн.

  • Эрүүл мэндийн дэд сайдад, Эрүүл мэндийн сайд С.Энхболд
  • Байгаль орчны, аялал жуулчлалын дэд сайдад, "Тавантолгой түлш" ХК-ийн захирал асан М.Ганбаатар
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г. Түвдэндорж 
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдад хуульч Ж.Эрхэмбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар О.Цэндсүрэн нарыг томилохыг дэмжлээ.