Таван яамны дэд сайдыг томилов

Таван яамны дэд сайдыг томилов

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, таван дэд сайдыг томиллоо. Тодруулбал, БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдад сэлгэн томилж, харин БОАЖЯ-ны дэд сайдад "Тавантолгой түлш" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг томилжээ.

Харин ЦХХХЯ-ны дэд сайдад Ж.Эрхэмбаатар, Эрүүл мэндийн дэд сайдад С.Энхболдыг, УУХҮЯ-ны дэд сайдад Д.Цэндсүрэн нарыг томилов.