М.Чинбат: Нүүрстэй холбоотой 17 хэрэгт 87 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна

М.Чинбат: Нүүрстэй холбоотой 17 хэрэгт 87 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна

Өнөөдөр /2023.01.05/ УИХ-ын чуулганаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо.

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, “2011 оноос хойш нүүрсний олборлолт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой  гомдол гарч эхэлсэн бөгөөд 2011-2022 оны хугацаанд нийт 40 гаруй гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч тухайн үед нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн байдаг. 

Өнөөдрийн байдлаар 44 хэргийг шалгаж байгөа бөгөөд үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 27, мөрдөн байцаалтын 17 хэрэг шалгагдаж байна. Мөрдөн байцаалтын 17 хэрэгт 87 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 23 хүнд холбогдох дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна” гэлээ.