Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замын компаниудад дараагийн дэлбэрэлт болно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар, Монголбанкны ББСБ ажиллуулдаг хүмүүс болгоомжтой байгаарай

Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замын компаниудад дараагийн дэлбэрэлт болно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар, Монголбанкны ББСБ ажиллуулдаг хүмүүс болгоомжтой байгаарай

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " Нүүрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэлэлт энэ салбарт болж магадгүй. Үүнийг хэлчихье. Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж цаана нь байгаа улстөрчид илэрч магадгүй. Ингээд л манай бусад асуудал цэгцэрнэ. Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо больцгоо. Бүгдийг нь зарлана. Засгийн газрын хурлаас шийдвэр гаргаад УИХ, Засгийн газар энэ бүгдээс татгалзах хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Дэмжээрэй" гэлээ. 

ҮЗЭХ: