Г.Амартүвшин: Ц.Даваасүрэн энэ танхимд хувийн, шантаажийн улстөрөөр танигдсан /ВИДЕО/

Г.Амартүвшин: Ц.Даваасүрэн энэ танхимд хувийн, шантаажийн улстөрөөр танигдсан /ВИДЕО/

УИХ-ын чуулганы хуралдаанаар шинээр томилогдсон сайд нарын танилцуулгыг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Ц.Даваасүрэн гишүүнийг сайдаар томилж байгаад эмзэглэж байна. Учир нь Ц.Даваасүрэн энэ танхимд хувийн, шантаажийн улстөрөөр танигдсан. Бусад гишүүд рүүгээ дайрч довтолдог, доромжилж гүтгэдэг. Энэ ажлаа сайн хийснийхээ үр дүнд сайд болж байгаа юм уу. Эрчим хүчний сайд байсан. Эрчим хүчний зээл нь Хөгжлийн банканд зээлээ огт төлөөгүй. Барьцаа хөрөнгө байхгүй. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл гэх мэт. Төсвийг удирдаж байгаа хэдэн нөхдийн цалингийн санхүүжилт болгосон. Энэ салбарт ямар дэвшил гарсан юм. 

Нийслэл эрчим хүчний хомстолд орж арай хийж энэ өвлийг давж байна. Нэг ч шинэ цахилгаан станц баригдаагүй. Гадны хөрөнгө оруулалттай цахилгаан станцыг бүгдийг зогсоосон. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг. Одоо Хөшигийн хөндийд хот байгуулах маш том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Орхон хотод шинэ хот байгуулна гэж байна. Энэ ажлууд бүгд эхлэхгүй. Төсөв нь хэтэрнэ. Хугацаа алдана. Бүтээн байгуулалт нь явагдахгүй нөхцөл байдалтай болох нь. Ц.Даваасүрэн гишүүн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцэж ирсэн. Гэтэл бүрэлдэхүүнд нь ороод суух гэж байна. Зарчмын хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэж би бодож байна. Хөгжлийн банкны асуудал дээр манлайлж бусад гишүүд рүү дайрч байсан. Гэтэл бизнес нь явагдаж буй хувийн хэвшлийн зээлдэгч нар нь зээлээ төлчихсөн. Гэсэн хэдий  ч тэд нарыг яллагдагчаар татаад явж байна. Төрийн хэвшил зээлээ төлөхгүй одоог хүртэл явж л байна." гэлээ. 

ҮЗЭХ: