Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны 08:00 цагт нээгдэх юм.
Эхний ээлжид манай улсаас 300 зорчигч автобусаар тус хот руу нэвтрэх бөгөөд монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлыг бэлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Эрээн-Замын-Үүдийн хил нээгдэж буйтай холбоотойгоор Шадар сайдын ажлын алба өнөөдөр хуралдаж журам боловсруулах гэж байна.
Тус хуралдаанаас гарсан журмын дагуу БНХАУ-руу зорчих аж. Журмыг эргэн мэдээлэх болно.