Гадны банкийг орууж ирэх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Гадны банкийг орууж ирэх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.06/ хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тус хууль батлагдсанаар Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалтын банк байгуулагдаж аж ахуйн нэгж болон төслүүдэд хөрөнгө оруулалтын зээл олгох боломж бүрдэх юм. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Энэ хуульд ажлын хэсэг эргэж ажиллая. Монголбанкны хяналт шалгалтын байцаагчид даам гарсан нөхдүүд бий. Үүнийг тодорхой болгоё. Шаардлагатай бол дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя" гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Бид дэд ажлын хэсэг дээр энэ заалтыг анхаарч, хэлэлцэе. Монголбанкны 100 гаруй журмыг хуульд тусгаад явбал энэ хууль нүсэр юм болно гэсэн. Энэ журмууд хоорондоо уялдаатай байдаг" гэв. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө