УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон бол МАН-ын бүлгийн дэд даргаар М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилжээ. Өнгөрсөн долоо хоногт /2023.01.05/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдын томилгоог хэлэлцэж, МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяаг Боомтын сэргэлтийн сайдаар нэр дэвшүүлж томилсон тул түүний албан тушаалд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилов.