"Богдхан төмөр замын үнэ хэт өндөр байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, үнийг бууруулах чиглэл"-ийг МАН-ын бүлгээс өгчээ

"Богдхан төмөр замын үнэ хэт өндөр байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, үнийг бууруулах чиглэл"-ийг МАН-ын бүлгээс өгчээ

Өнөөдөр /2023.01.09/ УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр гурван асуудал хэлэлцжээ. Үүнд, нэгдүгээрт намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх болон томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Засгийн Газрын гишүүнээр томилогдсон учир гишүүд нарыг бүлгийн даргаас чөлөөлж бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарыг томиллоо. Хоёрдугаарт Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нь УИХ-ын дэд дарга болсон. Үүнтэй холбогдуулан хууль зүйн байнгын хорооны хурал маргааш \2023.01.10\ болохоор тогтжээ. Иймд олонхын бүлгээс нэр дэвшүүлэх шаардлагатай болж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Гуравдугаарт, оффтейк гэрээгээр баригдсан төмөр замуудын ажлын явц, үр дүнтэй холбоотой асуудал болоод санхүүжилтийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Зүүнбаян, Гашуунсухайт, Богдхан гэх төмөр замууд баригдаж байгаа. Энэ төмөр замуудын ажлын явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан. Мөн гурван чиглэлийг Зам тээвэр хөгжлийн сайдад өгсөн. Үүнд зүүнбаян, тавантолгой төмөр замуудын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах, төмөр замуудын холболтуудыг яаралтай хийх, мөн богдхан төмөр замын үнэ хэт өндөр учир тус төмөр замын үйл ажиллагааг түр зогсоож үнийг бууруулах чиглэлийг авч хэрэгжүүлэх талаар УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайдад өгч байна” гэлээ.

А.Сүнчигмаа